Сүүлийн 24 цагт 380 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад 31 эерэг хариу гарсан байна. Арвайхээр суманд өмнө батлагдсан голомтын ойрын хавьтлаас 2, Баян-Өндөр суманд мөн өмнөх голомттой холбоотой 7, Нарийнтээл сумын Баянтээг багт 19, Бүрдэд 3 тохиолдол тус тус батлагдаад байна.
Дээрх хугацаанд 505 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээр 7, Есөнзүйл 5, Нарийнтээл 5, Хайрхандулаан 2, Бат-Өлзий 3, Гучин-Ус 1,нийт 27 хүний хариу эерэг гарчээ.Аймгийн хэмжээнд 12 эмнэлэгт 475хүн эмлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал маш хүнд, 6 нь хүнд, 17 нь хүндэвтэр, 450 хүний биеийн байдал хөнгөн байна.
Аймгийн БОЭТ-д коронавируст халдвараар 9дэх хоногтоо эмчлүүлж байсан,79 настай, архаг суурь өвчтэй иргэн биеийн байдал маш хүнд оноштойгоор нас барлаа.