Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"12-15 насны хүүхдүүдийг энэ сард багтаан вакцинд хамруулна"

Монгол Улс 16-17 насны хүүхдүүдийг энэ сарын 16-наас "Файзер" вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Гэвч хэзээнээс 16-гаас доош насны хүүхдүүдийг вакцинд хамруулах нь тодорхойгүй байна. БНХАУ энэ сард 3-17 насны бүх хүүхдээ "Синовак" хүрээлэнгийн вакцинаар дархлаажуулж эхлэв. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхантай ярилцлаа.


-Ирэх намар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд хүүхдүүдийг вакцинд хамруулсан байх шаардлагатай. Ялангуяа 16-гаас доош насны хүүхдүүдээ дархлаажуулахад хэрхэн анхаарч байна вэ?
-Covid-19-ийн нөхцөл байдлаас харахад вакцинд хамрагдаагүй хүмүүс эрсдэлд байна. Одоогоор нийт барсан хүмүүсийн 95 хувь нь вакцинд хамрагдаагүй, эсвэл вакцины бүрэн тунгаа авч амжаагүй байгаа юм. Үүнээс харахад вакцинд хамрагдаж амжаагүй хүмүүс Covid-19-өөр хүндэрч нас барах эрсдэлтэй нь харагдаж байна. Иймд хүүхдүүдийг Covid-19 цар тахалд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эхний ээлжинд 16, 17 насныхан вакцинд хамрагдаад байна. Өнөөдрийн байдлаар 3264 хүүхдийг дархлаажуулсан. Улсын хэмжээнд 16, 17 насны 80 мянга орчим хүүхэд бий.

-Эрүүл мэндийн яам 16-гаас доош насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхлэх талаар судалж байгааг өмнө нь мэдээлсэн. Вакцинжуулалтыг хэзээнээс эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?
-АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулахыг зөвлөсөн. Дэлхийн бусад улс АНУ, Сингапур, Япон зэрэг оронд 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулах зөвлөмж гаргаад байна. Монгол Улсын хувьд 12-15 насны хүүхдийг вакцинд хамруулахаас өмнө Дархлаажуулалтын үндэсний хороотой зөвлөлдөж, эцсийн шийдвэрийг гаргана.

-Дэлхийн 23 улс хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэллээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар 16, 17 насны хүүхдүүдээ дархлаажуулж байна. Харин БНХАУ энэ сарын 5-нд 3-17 насны бүх хүүхдээ “Синовак” хүрээлэнгийн вакцинд хамруулаад байна. Тус вакциныг Монголд татан авч, хүүхдүүдээ вакцинд хамруулах асуудлыг Гадаад харилцааны яамтай хамтран судалж байгаа юу?
-“Синовак” хүрээлэнгийн вакцин ДЭМБ-ын яаралтай бүртгэх жагсаалтад орсон. Тиймээс хүүхдүүдийг дархлаажуулахаар болбол Хүний эмийн зөвлөлд бүртгүүлж, улсын эмийн бүртгэлд бүртгэж болно. Дараа нь хүүхдүүд сонголтоороо “Файзер”, эсвэл “Синовак” вакцинд хамрагдаж болно. БНХАУ-д 3-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах шийдвэр саяхнаас гарсан. Одоогоор Монголд энэ насны хүүхдүүдийг дархлаажуулах асуудал тодорхойгүй байна.

-Гэхдээ цэцэрлэгийн болон бага ангийн сурагчдыг вакцинд хамруулах урьдчилсан төлөвлөгөө бий юу?
-Монгол Улсад 12-оос доош насны хүүхдүүдийг дархлаажуулах талаар одоогоор яригдаагүй. Бусад улс орнуудын туршлагыг судалж, анхаарах ёстой. Засгийн газрын бодлогр, шийдвэрийн хүрээнд л эцсийн шийдвэр гарна.

-Вакцины нөөц хангалттай бий юу. "Спутник-V" вакцины хоёрдугаар тун одоо ч хүлээгдэж байна. Мөн өмнө нь вакцины татан авалт саатаж байсан. Тиймээс вакцины эхний тунд хамрагдсан хүүхдүүдийн хоёр дахь тунгийн татан авалт хоцорч болзошгүй гэх хардлага байна?
-Вакцины нөөц бүрдүүлэх, татан авахаар Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 4.8 сая орчим тун вакцин татан аваад байна. Дараагийн вакциныг удахгүй татан авна. Ерөнхийдөө вакцины нөөц хангалттай бий.
Covid-19 цар тахалд өртөөд эдгэсэн хүүхдүүд вакцинд хамрагдах уу?
-Халдварт өртөж эдгэснээс 21 хоногийн дараа вакцинд хамрагдах боломжтой. Улсын хэмжээнд 20 мянга гаруй хүүхэд Covid-19-өөр өвдсөн байна.
Насны бүлгээр нь авч үзвэл, 0-14 насны хүүхэд 22.58 хувь, 5-9 насны хүүхэд 32 хувь, 10-14 насны хүүхэд 30.3, 15-17 насны хүүхэд 14.83 хувийг тус тус эзэлж байна. Ер нь бүх насны хүүхэд Covid-19 цар тахалд өртөх эрсдэлтэй. Жишээ нь, гурван өөр айлын хүүхэд хамт тоглолоо гэхэд нэг нь халдвартай бол гурван гэр бүл бүгд халдварт өртөнө гэсэн үг.
Тиймээс АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс хүүхэд халдварт өртөх, бусдад тараах, хүндрэх, нас барах эрсдэл байгаа ч эргэн хэвийн амьдралд ороход вакцин хамгаалах нөлөөтэй хэмээн үзэж, 12-оос дээш насны хүүхдийг дархлаажуулах зөвлөмж өгч байгаа юм.
-Эрүүл мэндийн яам хүүхдүүдийг вакцинд хамруулахаас өмнө бусад улс орнуудын туршлагыг судалсан. Судалгааны үр дүн ямар гарсан бэ. Вакцины дараах эрсдэл хэр байна вэ?
-"Файзер" вакциныг 2260 хүүхдэд хийсэн гадаадын эрдэмтдийн судалгаа байдаг. Үр дүнд нь, вакцинд хамрагдсан хүүхдүүд Covid-19 цар тахалд өртөөгүй. Харин вакцинд хамрагдаагүй 1000 гаруй хүүхдээс 18 нь өвдсөн гэх судалгааны дүн гарсан. Вакцины дараах урвал хүндрэл хүүхдүүдэд илэрч болно. Ер нь вакцинд хамрагдсаны дараа бие сулрах, ядрах, халуурах, бие халуу оргих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ бол ерөнхий шинж тэмдэг учраас 2-3 хоног үргэлжилнэ. Зарим хүнд шинж тэмдэг илрэхгүй байж болно.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ