Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Энхболд: Сүхбаатарын талбайн бөөгнөрөл халдварын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн

 
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, асуултад хариуллаа.
-Халдварын тоо 2700 гарчихлаа. Огцом нэмэгдчихлээ шүү дээ?
-Халдварын тоо сүүлийн 3,4 хоногт огцом нэмэгдсэн. Мөн эмнэлгийн орны ачаалал нэмэгдээд байна. Орны хүлээгдэл үүсч, нөхцөл байдал хүнд байна. Халдварын тохиолдол өсч байгаа нь олон шалтгаантай. Үүний нэг нь цэвэр иргэдийн хөдөлгөөнтэй шууд хамааралтай. Тавдугаар сарын 22-нд хөдөө орон нутгийн зам нээсэнтэй холбогдуулан иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, халдварын тоо нэмэгдсэн. Мөн шагнал урамшуулал, Сүхбаатарын талбайн бөөгнөрөл ч нөлөөлсөн. Түүнчлэн вирусийн хувирал, мутацилагдсан хэлбэр байхыг үгүйсгэхгүй. Олон зүйл нөлөөлж байна.
-Зургаадугаар сарын 15-нд халдварын тоо буурна гэж та бүхэн тооцоолсон. Гэтэл энэ тоо бүр нэмэгдчихлээ. Ямар тооцоо судалгаагаар ийм тооцоолол гаргасан бэ?
-УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагууд хамтарч тооцоо судалгаа гаргадаг. Ялангуяа математик тооцоолол гаргадаг эрдэмтэд тухайн үеийн нөхцөл байдал, халдварын тохиолдол, хүн амын вакцинжуулалт гээд олон зүйлийг нэгтгэж тооцоолол гаргадаг. Энэ тооцооллыг хийхэд зургаадугаар сарын 15-наас хойш халдварын тоо буурна гэсэн тооцоолол байсан. Гэвч механик хүчин зүйл, хөл хөдөлгөөн ингэж нэмэгдэнэ гэж тооцоолоогүй. Халдварт өвчин бол цэвэр хөдөлгөөнтэй шууд холбоотой. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Сүхбаатарын талбай дээр ямар их бөөгнөрөл үүсэв. Маш олон хүчин зүйл нөлөөлж, тохиолдлын тоо нэмэгдлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ