Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 1023 сонгогч санал өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр Ховд аймагт эхэллээ. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтыг Ховд аймгийн хэмжээнд 17 сум, 91 багийн хэсгийн хороонд зохион байгуулж байна.  

Үүнд хэсгийн хорооны дарга, гишүүн, цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын ажилтан зэрэг 1000 орчим төрийн албан хаагч ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад Ховд аймгийн хэмжээнд 55785 иргэн бүртгэлтэй байгаа. Үүнээс хамгийн олон буюу 20 мянга гаруй сонгогч нь аймгийн төв, Жаргалант суманд байна.

Ховд аймгийн хэмжээнд 1080 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан. Улмаар 1023 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөнбайна.  

Иргэд энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаанд оролцохдоо коронавирусний халдварын тархалтаас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж байгаагаараа онцлогтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах байранд Ховд аймгийн хэмжээндгурваннам эвслийн төлөөлөл 380 хүн ажиглагчаар ажиллаж байна.

Санал авах үйл ажиллагаа орон нутгийн цагаар 21:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд харьяа санал авах байранд очиж, идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалав. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ