Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дөрвөн хүний биеийн байдал хүнд байна



Коронавирусний халдварын тархалт Увс аймагт эрчимтэй нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагт 4-өөр нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 158 боллоо. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 9 суманд халдварын тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал Улаангомд 70, Өндөрхангайд 19, Бөхмөрөнд 5, Баруунтуруунд 13, Завханд 3, Наранбулагт 1, Сагилд 26, Давстад 20, Тэс, Ховд суманд тус бүр нэг тохиолдол бүртгэгдээд байна. Нийт 107 хүн эмчлүүлж байгаагаас 21 хүний биеийн байдал хүндэвтэр, 4 хүн хүнд, 82 хүний биеийн байдал хөнгөн байна.

Халдварыг хумих, голомтыг тодорхой болгох тандалтын ажил хийж байгаа чшинээр эх үүсвэр ньтодорхойгүй халдварын тохиолдлууд хүн амын дунд тархах эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Иймд иргэн бүр хариуцлагатай байх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих шаардлагатай байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ