Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

5.9 сая төгрөгийн хүнсний ногооны үрийг тариаланчдад хөнгөлөлттэй үнээр олгожээ

Газар тариалан, тус салбарт ажиллаж буй тариаланчдын дархлаажуулалт, хаврын тариалалтын цаг үеийн талаарх мэдээллийг аймгийн ХХААГ-аас сэтгүүлчдэд өглөө.
-Аймгийн хэмжээнд энэ онд үр тариа 1800 га, малын тэжээл 2100 га, төмс 200 га, хүнсний ногоо 156 га-д тус тус тариалалт хийнэ. Энэ оны тариалалтад дутагдах үрийн захиалгыг сумдаас авч нэгтгэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлээд байна.
Тухайлбал энэ оны хаврын тариалалтад үр тариа 257.7 тн, малын тэжээлийн үр 412.3 тн, төмс 11 тн, төл сонгино 2740 кг, хүнсний ногооны үр 93.7 кг дутагдахаар сумдаас захиалга ирүүлсэн. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Тариалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 142 дугаар тогтоолоор импортоор нийлүүлэгдсэн улаан буудайн үрийн үнийг 30 хувиар, тэжээлийн нэг наст болон нийллэг хальсан хучлагыг 50 хувиар хөнгөлж олгохоор болсон байгаа.
Мөн хүнсний болонхүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувь хөнгөлж олгохоор болсон.
Өнөөдрийн байдлаар Асгат, Тэс суманд үр тариа малын тэжээл тариалах, үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Баруун бүсийн гурил тэжээл” ХХК, “Аг цонж” ХХК, “Жавхлант шим” ХХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйн дэмжих сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр нийт 215 тн улаан буудайн үрийг гэрээ байгуулан аваад байгаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан үрийн хуваарийн дагуу энэ жил найман нэр төрлийн нийт 5.9 сая төгрөгийн 76.6 кг хүнсний ногооны үр. Мөн 160 кг саримсны, 1500 кг, төл сонгинын үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сантай гэрээ байгуулан татан авах  ажлыг зохион байгуулж байна. Дээрх хүнсний ногооны үрийг сумдын Хөдөө аж ахуйн тасгаар дамжуулан өрхийн тариалан эрхлэгчдэд захиалгын дагуу  хөнгөлөлттэй үнээр олгоно гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
727 тариаланч дархлаажуулалтын эхний тунд хамрагджээ
Завхан аймагт өнөөдрийн байдлаар үр тариа 400 га, малын тэжээл 50 га, төмс  43.5 га, хүнсний ногоо 23.5 га-д тариалалт хийсэн байна.
Тариалалтын ажилд дугуйт трактор 54, анжис 29, үр тарианы үрлүүр 30, төмс үрлэгч 15, борной 35 ажиллаж байна. Мөн бул найм, өргөн холбоо тав, сэндэчлүүр тав, дөрвөн гербицид цацах машин бэлэн ажиллаж байна.
Хамгаалагдсан хөрсний аж ахуйг дэмжих зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2.1 сая төгрөгийн 20х6 хэмжээтэй хүлэмжийн 10 ширхэг нийлэг хальсан хучлагыг гэрээ байгуулан аваад байгаа. Эдгээр хучлагыг Улиастай, Тэлмэн, Тосонцэнгэл сумын хүлэмжийн тариалан эрхэлж байгаа 13 өрхөд нийлүүлээд байна.
Харин аймгийн төмсний тариаланд үрийн шинэчлэл хийх зорилгоор үр үржүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Элит үр” ХХК-аас Гала сортын 5.0 тн үрийг худалдан авчУлиастай сумын 13 иргэнд төмсний үр үржүүлэх гэрээ байгуулан олгоод буй. Цар тахлын хөл хорионы үед хаврын тариалалт давхацсан байсан. Тиймээс хаврын тариалалтын бэлтгэл ажил, тариалалтын ажил эхлэхтэй холбогдуулан эхний ээлжид вакцинд хамруулах шаардлагатай орон нутгийн 727 тариаланчийн нэрсийг гаргаж, тариаланчид эхний тун вакцинд хамрагдсан байна. Улаан хальст саримсны тариалалтын технологийн хугацаа хөл хорионы дундуур эрт таарсан учир түргэвчилсэн оношлуурын шинжилгээний дүнг үндэслэн Улиастай сумаас нэгдсэн журмаар зөвшөөрөл олгож, цаг хугацаанд нь тариалалт хийх арга хэмжээг амжилттай зохион байгууллаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ