Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дархлаа тогтсон гэж үзэх 12 иргэн халдвар авчээ

Тус аймагт 6 дугаар сарын 7-ны байдлаар халдвар авсан 79 иргэн эмчлүүлж байгаа. Эдгээр иргэдийн дунд вакцины эхний тундаа хамрагдсан 62, хоёр дахь тунд 17, бүрэн тунд хамрагдаад 14 хоносон буюу дархлаа тогтсон гэж үзэх 12 иргэн халдвар авсан гэж аймгийн ЭМГ-аас мэдээлж байна.

Одоогоор Сүхбаатар аймагт вакцины эхний тунгийн хамрагдалт 90,6 хоёр дахь тунгийн хамрагдалт 73,9 хувьтай үргэлжилж байна. Мөн эрүүл мэндийн туйлын эсрэг заалттай, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хавдрын эмчилгээтэй иргэдэд зориулсан вакциныг хийж эхэлсэн. Гэвч иргэдийн идэвх сул байгааг хэллээ. Тиймээс иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдах шаардлагатайг анхаарууллаа.

Ийнхүү аймгийн хэмжээнд халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч, харьцагчдын тоо огцом өсч байна. Цаашид халдварын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа учир Боловсрол өргөө нэгдсэн дотуур байранд нэмэлтээр 100 ор дэлгэх ажлын бэлтгэлийг дахин хангаж эхэлжээ. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ