Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ мөрөнд осолдсон эмэгтэйн цогцос 43 хоногийн дараа олджээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээлбагийн Тэгш булан гэдэг газар 10 хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн усанд осолдсон.

Эрэн хайх ажиллагааг 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулж, 4 хүний цогцсыг олж, 3 хүний цогцос олдоогүй тул эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсан. Энэ сарын 3-ны өдөр Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Эрлийзийн ферм гэдэг газар Сэлэнгэ мөрнөөс 32 настай иргэн У-ийн цогцос олдсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Сэлэнгэ мөрөнд осолдсон эмэгтэйн цогцсыг уснаас гаргаж, Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ