Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөл хориог сулруулсан ч гэлээ иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөв

Өнөөдөр Улиастай суманд гурав, Тосонцэнгэл суманд нэг иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Тосонцэнгэл сумын иргэн Б нь тавдугаар сарын 28-ны өдөр вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн байна. Түүний халдвар авсан голомт нь тодорхойгүй байна. Харин Улиастай суманд зургаадугаар сарын 2-ны өдөр Тосонцэнгэл сумаас ирсэн нэг иргэн халдвар авсан нь батлагдлаа. Тухайн иргэн тавдугаар сарын 13-ны өдөр вакцины эхний тунгаа хийлгэснээс хойш амьсгал давчдах, хоолой боох шинж тэмдэг арилаагүй тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр өчигдөр Улиастайд ирээд, шинжилгээгээр халдвартай нь батлагдсан учраас Халдвартын тасагт ирсэн даруйд нь тусгаарлаж, хавьтлын судалгааг хийж байна.

Мөн зургаадугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотоос нэг машинд ирсэн хоёр иргэн халдвар авсан нь батлагдлаа. Тухайн 2 иргэн ирсэн даруйдаа тусгаарлалтад орсон. Эдгээр иргэдийн нэгдүгээр хавьтлын зургаа, хоёрдугаар хавьтлын 12 иргэн байна. Батлагдсан тохиолдлуудын халдвар авсан голомтыг тодорхойлох тандалт хийж байна. Аймгийн хэмжээнд хатуу хөл хориог сулруулсан ч гэлээ иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх шаардлагатай байна. Мөн онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байх. Олон нийтийн газраар явахдаа амны хаалтыг заавал зүүж, хүн хоорондын зайгаа баримтлахыг анхааруулж байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ