Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймаг маргаашаас “улбар шар” түвшинд шилжинэ



Булган аймгийн Засаг даргын шийдвэрээр маргаашаас эхлэн тус аймгийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд шилжүүлэхээр боллоо.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг энэ оны зургаадугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал цуглаан, цайллага, хүлээн авалт, соёл, урлаг, сургалтын байгууллага, шашны үйл ажиллагаа, олимп, тив, дэлхий, олон улсын  тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээг түр хориглолоо.
Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хориглож, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг үзүүлэхийг зөвшөөрсөн байна. Банк, шатахуун түгээх стацаас бусад худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах хуваарийг 10.00-20.00 цагийн хооронд тогтоон, архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна.
Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэхийг даалгалаа. Тус аймгаас гарах, орох хүн, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, дархлаажуулалтын бүрэн тун хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн болон хүндэтгэн үзэх шалтгаанны улмаас халдварын голомттой бүсээс зорчих иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн орон нутагт нэвтрүүлэхийг холбогдох байгууллага, сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ