Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тосонцэнгэл суманд халдварын нэг голомтыг хумьжээ

Тосонцэнгэл суманд коронавирусний батлагдсан тохиолдлуудаас 21 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ.
-“Тус суманд дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 127 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдсан байна. Үүнээс биеийн байдал нь хүнд хоёр, хүндэвтэр 21, хөнгөн 98, ажиглалтад зургаан иргэн байна. Сумын хэмжээнд хөл хориог тавдугаар сарын 8-ны өдрийг дуустал сунгаад байна. Сумаас гарах, орох долоон хяналтын цэгт 20 алба хаагч, сум дотор 57 цэгт 117 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар гуравдугаар сард батлагдан эмчлүүлсэн хоёр иргэний нэг голомтыг бүрэн хумьсан. Одоогоор буяны ажлаас үүдэлтэй гурван голомт байгааг тогтоогоод байгаа. Тандалт судалгааны хоёр баг ажиллаж байна. Халдвараар өвчилсөн иргэдийн 63 хувь нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрснээр шинжилгээ өгч оношлогдсон. 20-оос доош насныханд шинж тэмдэг илүү илэрч байна. Сумын ерөнхий боловсролын хоёр сургууль, МСҮТ-ийн дотуур байруудыг ковидын эмнэлэг болгож дэлгээд байна. Өнөөдрийн байдлаар нийт 131 орыг дэлгэсэн. Аймгийн Зоонозын өвчин судлалын төв, сумын хамтарсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ариутгал, халдваргүйжүүлэлтийн баг айл өрх, аж ахуйн нэгжийн 11204 мкв талбайг, голомтын 203 мкв талбайг тус тус ариутгаад байна” гэж Тосонцэнгэл сумын Шуурхай штабаас мэдээлэв. a
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ