Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагтойрын хавьтлын 19, тандалтын зорилгоор 85 нийт 104 сорьцод PCR шинжилгээ хийхэднэг тохиолдол батлагдсан байна.
Тодруулбал, Мөрөн сумын 5 дугаарголомтынойрын хавьтлыниргэнээскоронавирусний халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 67 боллоо гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Халдвар авсан57 хүн эдгэрч гэрийн ажиглалтад шилжсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 10 хүний 7 нь хөнгөн, хүндэвтэр 3, хүнд, маш хүнд хүн байхгүй байна. Голомттой бүс нутгаас ирсэн 754 хүн гэрийн ажиглан тусгаарлалтад байгаагаас 209 нь Улаанбаатар хотоос ирсэн иргэд байна. Эрсдэл хаана ч байх аюултайтул иргэн бүр хариуцлагатай байж, аюулт өвчнөөс гэр бүлээ хамгаалаарай гэдгийг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.