Энэтхэг улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч, 9 хүн тутмын 8 нь нас барж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа. Дэлхийн хэвлэлээр ч тус улсыг оршуулгын орон боллоо хэмээн мэдээлж байгаа юм. Тиймээс ихэнх улс орон Энэтхэгээс хүн хүлээж авахгүй, хилээ хаагаад байгаа билээ.
Харин энэ сарын 26-нд буюу өчигдөр Энэтхэгээс 81 иргэн тусгай үүргийн үүргийн онгоцоор Монгол Улсад ирсэн юм. Түүний ихэнх нь гадаад иргэд байсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг "Энэ сарын 26-нд Энэтхэгээс 81 хүн ирсэн. Монголын 11 иргэн байна. Урт удаан хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ирсэн иргэд.
Харин 70 нь Энэтхэг улсын иргэд. Засгийн газар хоорондын нефтийн үйлдвэрийн, Дорноговь аймгийн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид байна. Тэднийг Дорноговь аймгийн Алтанширээт сумын тус үйлдвэрийн кэмпэд тусгаарласан байгаа.
ПСР шинжилгээтэй, вакцинаа хийлгэсэн иргэд байгаа" гэсэн тайлбарыг өгчээ.