Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орон нутгийн хяналтын цэгүүдэд 250 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Цар тахлын халдварын тархалтыг багасгах зорилгоор улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний алба хаагчид цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчдад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байна.

Тухайлбал, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймагт Зэвсэгт хүчний 123, 167, 256, 330, 325, 327, 338, 339 болон 065, 325 дугаар ангийн тусгай салбарын 250 гаруй цэргийн алба хаагч иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг мөрдүүлж байгаа юм.

Мөн цар тахлын халдварын голомтыг хумьж, өвчилсөн иргэдийг эмчилж анагаахад Цэргийн төв эмнэлгийнхэн өндөр ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд 1901 өвчтөн хүлээж авснаас 1594 иргэнийг эмчилж, эдгээгээд байна.

Яг өнөөдрийн байдлаар гэхэд 96 цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд 290 өвчтөнийг анагаахаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ