Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хорио цээрийн дэглэмийг чангатгав



Баянхонгор аймаг Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хорио цээр, дэглэмээ чангатгалаа. Тодруулбал, энэ сарын 25-ны өдрийг дуустал сум хоорондын хөдөлгөөнийг зогсоох буюу Баянхонгор сумаас бусад сум руу орж, гарах иргэдийн хөдөлгөөнийг хориглолоо. Мөн аймгийн төв дотор зорилго тодорхой бус сэлгүүцэж байгаа иргэдийн хөдөлгөөнийг хатуу хориглох юм байна. 
Түүнээс гадна Улаанбаатар хотоос хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, буяны ажлаар/ иргэдийг орон нутагт нэвтрүүлэхдээ аймгийн Онцгой комиссын гишүүд өргөдөл нэг бүрийг авч хэлэлцэн, судалгаа явуулж  нэвтрэх зөвшөөрлийг олгохоор болжээ. Ингэхдээ уул уурхайн ажилчдыг аймгийн төв дээр зогсолт хийлгэлгүй шууд явуулах юм байна. 
Ташрамд дуулгахад, Аймгийн төвийн 5000 гаруй нүхэн жорлонд тухайн өрхөөс зардлыг гаргуулан /3000төгрөг/ ариутгал халдваргүйтгэл хийлгэж халдварт шар, гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ