Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөр Гүнтэд ой дотор газар олгосон байсныг цуцаллаа


Нийслэлийн нутаг дэвсгэрийн дөрөвний нэг буюу 116.2 мянган га газрыг ойн санд хамааруулж буй. Үүний 82.6 га талбай ой модоор бүрхэгдсэн байдаг. 
 
Эдгээрт хамаарах Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өвөр Гүнтэд ойн сангийн, бүр тодруулбал нийслэлийн ногоон бүсийн ойд хамаарах газарт Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтуудыг тус тус зөрчин олгосон газар эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон байна. 
 
Цаашид нийтийн эрх ашгийг хангах, байгаль орчноо хамгаалах үүднээс холбогдох байгууллагуудтай хамтран Ойн тухай хууль, Усны тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчин олгосон газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах, ой дотор барьсан хашаа, байшингуудыг хуулийн дагуу буулгаж газар чөлөөлөх, шийдвэр гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох, нэмж хууль бус шийдвэр гаргуулахгүй байхад анхаарал хандуулж, хяналт тавин ажиллах юм.
 
 
 
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ