Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Одоогийн байдлаар 213 эмч, мэргэжилтэн вакцинд хамрагдлаа

Ховд аймаг коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтын нийт 5463 хүн тун вакцин татан авчээ. Энэ удаа эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагын албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн.
Улмаар өрхийн эрүүл мэндийн төвүүд тусгай хуваарийн дагуу харьяа байгууллагын албан хаагчдыг вакцинжуулж байна. 
Халдварын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдээс дөрөвдүгээр сарын 6-нд PCR шинжилгээ авсан. Ингээд шинжилгээний хариуг үндэслэн тэднийг вакцинд хамруулж буй.   Одоогийн байдлаар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 213 эмч, мэргэжилтэн далхлаажуулалтад хамрагджээ. 
Энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс өмнө 18-аас дээш насны бүх иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн аж. Тиймээс 4-5 дугаар сард ХӨСҮТ-өөс өгсөн хуваарийн дагуу вакцин татан авч, иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг үe шаттай зохион байгуулна гэж албаны эх сурвалж хэллээ.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ