Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Онцгой комиссоос Засаг даргын орон нутгийн хөрөнгөөс нийт 2 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний багцыг 50 өрхөд олголоо.
Мөрөн суманд коронавирусний халдварын улмаас хөл хорио тогтоосон байгаа энэ үед багийн Засаг дарга нарын гаргасан судалгааг үндэслэн Хүнс хөтөлбөр, Дэлхийн зөн олон улсын байгууллагынтусламжид хамрагдаж байгаагүй, хүнсний тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа өрхүүдийг сонгосон байна.
Тус өрхүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут Марк хотын Мөрөн хотод зориулсан цар тахлын эсрэг тусламж төслөөс халдвар хамгааллын хэрэгсэл, витамины багцыг олгосон байна.Мөн "Хөвсгөл Мах Маркет" компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Мөрөн сумын 20 өрхөд 400000 төгрөгийн нэрийн бүтээгдэхүүн хандивлажээ.