Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ-д коронавирусын дөрөв дэх давалгаа болж байна гэж судлаачид үзэж байна

 
-Британийн штаммаар ихэнхдээ хүүхдүүд өвдөж, тэд вирус тараагч болж байна гэж Майкл Остерхолм онцлон хэллээ-
АНУ-д коронавирусын шинэ штамм тархснаар, цар тахлын дөрөв дэх давалгаа дэгдээд байна. Ийм санааг ням гарагт FoxNews-д өгсөн ярилцлагадаа Миннесотагийн халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч Майкл Остерхолм хэлсэн байна.
-“Тийм ээ, зарим нэг талаараа бид шинэ цар тахлын дэгдэлт дунд байна”. Түүний хэлснээр сайн мэдээ нь “Одоогийн вакцин шинэ штаммын эсрэг үр дүнтэй байгаа” гэв. Эрдэмтний онцолж хэлснээр, Британийн штаммаар ихэнхдээ хүүхдүүд өвдөж, тэд вирус тараагч болж байгаа юм байна. “Хүүхдүүд одоо томчуудтай адил халдвар аван, вирусыг тарааж байна, тиймээс Засгийн газрын зүгээс сургуультай холбоотой төлөвлөгөөг дахин харж үзэх нь зүйтэй” гэж тэрээр хэллээ.
Долоо хоногийн эхэнд АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Валенскийн хэлэхдээ “Америкт коронавирусын тархалт ихсэж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр давалгаа эхлэж болзошгүй хэмээн айж байна“ гэж онцолж байсан юм.
Холбооны болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэлд үндэслэн тооцоо хийдэг Жонс Хопкинсын Их Сургуулийн мэдээлснээр, АНУ-д цар тахал эхэлснээс хойш нийт 30,6 сая иргэн халдвар авсан тохиолдол илэрч, үүнээс 554 мянга гаруй хүн нас баржээ. Дээрх хоёр үзүүлэлтээрээ АНУ дэлхийд эхний байрт явж байна. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ