Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэн тул 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийж байна


Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 6-ны 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийх болсон байна.
Учир нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад дөрөвдүгээр сарын 4-ний өдөр тус аймагт очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн нь батлагджээ. Тухайн иргэнтэй хамт явсан есөн хүнийг хоёр газарт тусгаарласан байна. Халдвартай нь батлагдсан иргэн архаг өвчтэй учир аймагтаа тусгаарлагдан эмчлүүлж байгаа ажээ.
Улмаар аймгийн Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 5-ны 19:00 цагаас эхлэн аймгийн төв, сумын төвүүдээс орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Харин аймгийн хэмжээнд хийх тэг зогсолтыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны 06:00 цагаас эхлүүлжээ. Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын /төрийн болон нутгийн захиргааны байгууллага, сургууль, цэцэрлэг/ үйл ажиллагааг зогсоох юм байна.
Л.Баяр
https://updown.mn/152148.html
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ