Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баруун-Урт голыг цэвэрлэж, хашаа хайсыг цэгцлэв

Баруун-Урт голын ундаргыг нэмэгдүүлж, усны урсцыг сайжруулах зорилгоор хогийг цэвэрлэж, хашаа хайсыг нөхөн сэргээх ажлыг аймгийн БОАЖГ, Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-тай хамтран хийлээ. 
Голын эхэнд нутаглах, малчид хашааг эвдэж сүйтгэн малаа голд оруулах зөрчлүүд гарсаар байна. Мөн голын хогийг цэвэрлэх ажил тогтмол хийдэг ч тэр болгонд асар их хог хаягдал гардаг. Энэ бол ердөө л малчид, ард иргэдийн байгаль дэлхийгээ хайрладаггүй, хогоо ил задгай хаяад явдагтай холбоотой гэдгийг Баруун-Урт сумын Байгаль орчны байцаагч Х.Гантөмөр ярилаа. 
Баруун-Урт голыг хоёр жилийн өмнө 40 орчим сая төгрөгөөр хашиж, хамгаалж байсан юм. 
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Баруун-Уртын соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнг энэхүү голын дэргэд барихаар төлөвлөж, зураг төсвийг хийжээ. Тиймээс цаашид холбогдох ажлуудыг үе шаттай хийх аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ