Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

1100 гаруй хүүхэд мэргэжил сонголтын цахим хичээлд оролцов

Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад "Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?" цахим сургалтыг явууллаа гэж Балжиннямын Баярсайхан сангаас мэдээлэв.

-“Сургалтад Завхан аймгийн 17 сумаас 11, 12-р ангийн 1118 сурагч онлайнаар оролцлоо. Сургалтыг химийн инженер мэргэжилтэй, мэргэжил сонголт, карьер хөгжлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг багш Ц.Бадамхатан явууллаа.

Мөн зохиолч, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн хөтөч, багш П.Ууганбаяр нар хөтлөн явууллаа. Сургалтаар дэлхийд болон Монгол улсад өнөө цаг үед ямар мэргэжил илүү хэрэгцээтэй байгаа мөн цар тахлын үед хөрвөх чадвартай ажил мэргэжлүүдийн талаар маш сонирхолтой судалгаа, мэдээллийг хүргэсэн.

Мөн сургалтын төгсгөлд азтан шалгаруулж “Мэргэжил сонголтын тест” үнэ төлбөргүй хийлгэх эрхээр Асгат, Баянхайрхан, Их-Уул, Улиастай, Баянтэс сумын зургаан сурагч шагнууллаа. Манай сан дараагийн сургалтаараа сурагчдын эрэлт хэрэгцээ ихтэй байгаа тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах талаарх мэдээлэл, зөвлөгөө өгнө” гэв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ