Корона вирус мутацид орж халдвар авсан хүмүүс ямар ч шинж тэмдэггүйгээр халдвар тараагч болж байгаа мэдээллийг ДЭМБ-аас сэрэмжлүүлж байгаа. Гэтэл ийм үед Баасан тэргүүтэй хүмүүс Ерөнхийлөгч Х.Баттулгын Оросын вакцины үйлдвэрийг Монголд байгуулах ажлыг дэмжин, хятад вакциныг эсэргүүцэх жагсаалыг саяхан зохион байгуулсан. Гэтэл Баасан гуай энэ үеэрээ ковидын халдвартай байснаа өөрөө мэдсэн ч юм уу, үгүй ч юм уу, ХУД-ийн МоАХ-ын 50 орчим партизануудтай уулзаж ойрын хавьтал үүсгэж эрсдэлд оруулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Баасан нөхрийн хамт ковидтой нь батлагдсан бөгөөд халдварыг өмнө нь тээсэн байсан эсвэл жагсаалын үеэр авсан эсэхийг эмч нар тандаж судалж эхэлжээ.