Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

 
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө дулаан байна.
2021 оны 03 дугаар сарын 22-ны 20 цагаас 03 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: 
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулс, өдөртөө Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ