Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Голомтын бүсэд очиж хагалгаа хийн, 34 настай эмэгтэйн амийг аварлаа



Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд энэ сарын 17-ны шөнө 34 настай эмэгтэй цус их алдсаны улмаас хүндэрсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Э.Инжирээрахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг очиж хагалгаа хийжээ.

Тухайн эмэгтэй умайн гаднах жирэмслэлтийнулмаас хэвлийн хөндийд цус алдсан байна. Орон нутагт хийсэн хагалгаа амжилттай болсон бөгөөдөнөөдрийн байдлаар эмэгтэйн биеийн байдал сайн байгаа гэнэ.Хагалгаанд орсон эмэгтэй коронавируст халдварын дам хавьтлын иргэн байсан ч эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллалаа. Орон нутагт томилогдсон эмч нарыг баг хагалгааны дараа энэ сарын 19-ний өглөө Мөрөн суманд ирж,тусгаарлалтад орсон. Тусгаарлалтын хугацаа дуусч, шинжилгээөгснийдараа ажил үүргээ хэвийн гүйцэтгэнэ гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийнтусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалайхэлж байлаа.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ