Энэ сарын 14-15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 26 настай, эмэгтэй Х нөхрийнхөө автомашинд дайруулан нас барсан гэх хэргийн дуудлага тус сумын цагдаагийн газарт бүртгэгджээ.
Хохирогч эмэгтэйн нөхөр болох 28 настай иргэн Ц нь түүнийг хэрцгийгээр зодон, гарч зугатаахад нь араас нь автомашинаараа хөөн дайрсан байж болзошгүй гэдгийг албан бус эх сурвалж мэдээлсэн байна. Тус гэр бүлийн хувьд бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд нөхөр болох Ц нь эхнэр Х-д удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байсан юм.
Тус хэргийг одоогоор Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт талийгаачийн цогцсыг задлан шинжилж байгаа аж.