Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

280 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа



Коронавирусний халдвар илэрсэн хоёр мэргэжилтний ойрын болон дам хавьтлын 280 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. 

Тодруулбал, энэ сарын 11, 12-ны өдөр Өвөрхангай аймгийн БОЭТ-д ажилласан хоёр инженерээс “Ковид-19” халдвар илэрсэн. Тэдний ойрын хавьтал болох 200 хүнээс сорьц авч PCR шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ рүү явуулсан ба дам хавьтлын хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авчээ.

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс дээрх хоёр иргэний байрласан “Их Өшгөг” компанийн зочид буудал, ресторан, дэлгүүрийн нийт 866 м2 талбайд мананцар үүсгэх аргаар халдваргүйтгэл хийсэн байна. Мөн тэдний болон ойрын хавьтал бүхий хүмүүсийн явсан маршрутаар халдваргүйжүүлэлт хийжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ