Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн 47 иргэнд сануулах арга хэмжээ авчээ



Энэ сарын 20-ны байдлаар аймгийн хэмжээнд 274 иргэн гэрийн ажиглалтад нэмэгдэж, 232 хүн  гарчээ. Ингэснээр нийт 675 иргэн гэрийн ажиглалт, хяналтад байна.

Онцгой байдлын газар болон Цагдаагийн газраас гэрийн ажиглалтад байгаа иргэдэд бүртгэл хяналтын нэгдсэн системээр хяналт тавин ажиллаж байна. Гэрийн ажиглалтын дэглэм зөрчиж хөдөлгөөнд оролцсон 47 иргэнтэй холбогдож, дахин ажиглалтын дэглэм зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхаарууллаа.

Аймгийн төв болон Тарнын гүүрний нэгдсэн хяналтын цэг, Хархорин, Нарийнтээл сумдахьшалган нэвтрүүлэх байнгын хяналтын цэгт нийт 22 алба хаагч үүрэг гүйцэтгэж,иргэдийн хөдөлгөөнд хяналт тавин Бүртгэл хяналтын системд бүртгэж байгаа юм.

Өчигдөр аймгийн төвийн хяналтын цэгээр нийт 36 тээврийн хэрэгсэл, 60 иргэн орж, 37 тээврийн хэрэгсэл 96 иргэн гарч, 224 тээврийн хэрэгсэл 505 иргэн дамжин өнгөрчээ. Гудамж талбайд хэв журам сахиулах, эргүүл хяналт шалгалтаар нийт 25 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ