Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төрийн бус байгууллагууд нэгдэн ажиллахаар боллоо

 
Монголын Залуучуудын Холбоо Монголбанкинд хандан Зээлийн мэдээллийн сан буюу тус санд сөргөөр бүртгэгдсэн залуучуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар уулзаж ярилцах хүсэлт илэрхийлсэн боловч хариу өгөөгүй учир Төв банкны гадаа хэвлэлийн бага хурал хийсэн. Гэвч өнөөг хүртэл хариу өгөөгүй байгаа учир дахин шаардлага хүргүүлэх болсон байна. Энэхүү шаардлагыг мөн бусад ТББ-ууд дэмжихээ илэрхийлэн эхний ээлжинд “Ард түмний штаб”, “Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”, “Далд хүн, хүний эрхийг хамгаалах” ТББ, “Монголын оюутан залуучуудын нэгдэл” нэгдэн Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингээд эдгээр байгууллагууд Монголбанкинд дахин шаардлага хүргүүлэхээр боллоо.
Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Монголын Залуучуудын Холбоо НҮББТ
Монгол банкны ерөнхийлөгч танаа
Хамтарсан шаардлага хүргүүлэх тухай
Тус холбооноос 2021 оны 03 сарын 04-ны өдөр №01/44 тоот албан бичиг хүргүүлсэн бөгөөд хариу өгөлгүй удсан тул 2021 оны 03 сарын 11-ний өдөр хугацаатай хариу өгөхийг ирүүлэлгүй 14 хоног боллоо. Монголын залуучууд болон Монголын залуучуудын төв байгууллагыг үл тоон удаа дараа албан бичгийн хариу өгөхгүй байгаад харамсч байна. Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэлтэй иргэдийг нэг удаа хэвийн ангилалд оруулах асуудлаар ажлын гурав хоногийн дотор ширээний ард суун шийдэл хэлэлцэхийг шаардаж, албан шаардлага хүргүүлж байна.
Бидний энэхүү санаачилгад бусад иргэний нийгмийн болон тус байгууллагууд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд дараагийн арга хэмжээ авах болохыг анхааруулж байна.
“Ард түмний штаб”-ын Тэргүүн Б. Жагар,
“Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”- ийн Тэргүүн Г. Нямдаржаа,
“Далд хүн, хүний эрхийг хамгаалах” ТББ-ын Тэргүүн Т. Амар,
“Монголын оюутан залуучуудын нэгдэл” ТББ-ын Ерөнхийлөгч Д. Батзориг






скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ