АНУ-ын тэрбумтан, 8.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, үнэт цаасны зах зээлийн томоохон тоглогч Жорс Соросын түүхийг танилцуулъя. Өдгөө 90 настай тэрбээр унгар гаралтай бөгөөд 1946 онд Англи руу дүрвэж, Лондоны эдийн засгийн сургуулийг төгссөн. Улмаар 1956 онд АНУ-д цагаачлан санхүүгийн ертөнцөд хөл тавьж байлаа. Жорж мөнгөний ханш хаана унаж, хаана өсөхийг урьдчилан таамаглаж, орон орны банкны хувьцааг арилжсаар арван жилийн дотор мөнгөө 4000 хувиар өсгөж чадсан юм. Тэрбээр 1992 оны есдүгээр сарын 16-ны өдөр Их Британийн фунт стерлингийн ханшийг унагаах ажиллагаа зохион байгуулж, 12 хувьд хүргээд тэрхүү уналтаас ганцхан өдрийн дотор нэг тэрбум ам.долларын ашиг олж байв. Түүнийг эл явдлаас нь улбаалан “Английн банкийг дампууруулагч” хэмээн хочилдог болсон. Харин ханшийн уналтын тэрхүү өдрийг “Хар лхагва гариг” хэмээдэг. Жорж Сорос хүмүүнлэгийн үйл ажиллагаанд мөнгө зардгаараа алдартай бөгөөд өөрийн сангаар дамжуулан 2018 оны байдлаар нийт 18 тэрбум ам.долларыг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хандивласан байна.
Засгийн газрын мэдээ