Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тавантолгой түлш ХХК үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ


Тавантолгой түлш ХХК, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр тус компани өдөр тутмын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа бүтээгдэхүүн, цаашлаад нарийн тоног төхөөрөмжүүдийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авах боломж бүрдэнэ.
Тавантолгой түлш ХХК-ийн хувьд 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг бөгөөд үүний талаас илүү хувийг импортоор авдаг байна. Шахмал түлшний шуудайнд л гэхэд жилдээ 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг бол үүнийг дотоодоосоо авснаар дээрх хэмжээний мөнгө монголдоо үлдэнэ гэсэн үг. Гэхдээ сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын савлагааны уутыг хийх үйлдвэр монголд өнөөдөр байхгүй. Тиймээс дээрх санамж бичгийн хүрээнд шинээр үйлдвэр байгуулагдаж, ирэх өвлийн галлагааны улиралд шуудайгаа нийлүүлэх боломж байгаа гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэлж байлаа.
Тавантолгой түлш ХХК-ийн хувьд худалдан авах бараа бүтээгдэхүүндээ тодорхой хэмжээний стандарт шаардлага тавих бөгөөд дээрх шаардлагыг бүрэн хангасан аж ахуй нэгж байгууллагын бараа бүтээгдэхүүнийг давуу эрхтэйгээр худалдан авах аж. Тиймээс үйлдвэрлэгчдийн хувьд ч бүтээгдэхүүнээ чанаржуулах, тэдний тавьсан шаардлагад нийцүүлэх хэрэгтэй гэсэн үг.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ