Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ

 
Францын Ерөнхийлөгч асан, 66 настай Николя Саркози авлигын хэрэгт буруутгагдан 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн талаар Ли Монде сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, онолын хувьд Николя Саркози нэг жилийг хорих газар өнгөрөөх бол хоёр жил нь тэнсэн харгалзах ял гэнэ.
 
Гэхдээ бодит байдал дээр Николя Саркози шоронд хоригдохгүй байх боломжтой бөгөөд учир нь Францын хуулиар хоёроос доош жилийн хорих ялтай хоригдлууд цахилгаан бугуйвч зүүж эрх чөлөөтэй байх боломжтой байдаг аж.
 
2007-2012 оны хооронд Францын Ерөнхийлөгчийн албан тушаал хашсан Саркозиг Ерөнхийлөгчийн кампанит ажлынхаа хууль бус санхүүжилтийг мөрдөн шалгаж буй мэдээллийг олж авахын тулд дээд шүүхийн ажилтныг хахуульдсан хэрэгт буруутгажээ. Энэ хэрэгт Саркозигаас гадна түүний өмгөөлөгч болон найз Тьерри Эрцог, түүнчлэн дээд шүүхийн дэргэдэх прокурор асан Жильбер Азибер нар холбогдсон байна. Тэдэнд 2014 оны долдугаар сард ял төлөвлөсөн бөгөөд харин шүүх хурал өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлжээ.
 
Саркози өөрт нь тулгасан хэргийг няцааж, улс төрийн өрсөлдөгчдийнх нь хийсэн ажил хэмээн мэдэгдэж байгаа юм. Харин шүүгч тогтоолоо танилцуулахдаа "Саркози буруу зүйл хийж байгаагаа мэдэж байсан" гэж мэдэгджээ.
 
Түүнчлэн Саркозигийн эсрэг өөр нэг эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Түүнийг Ливийн Ерөнхийлөгч агсан Муаммар Каддафигаас хууль бус санхүүжилт авсан хэмээн сэжиглэж байгаа аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ