Баян-Өлгий аймгийн Толбо сумын Бураат багийн нутаг “Бураатын даваа” гэдэг газарт энэ сарын 6-ны өдөр “Норд Бенз” загварын том оврын ачааны машин осолдож нэг хүн нас баржээ.
Тус газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, Толбо сумын төвөөс зүүн зүгт 15 км-т оршдог бөгөөд Өлгий-Ховд чиглэлийн баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хамгийн өндөр даваа юм.
Дээрх автомашин авто замын зорчих хэсгийн хажуу руу унасан аж. Ослын үеэр 27 настай, эрэгтэй иргэн Э бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан амиа алджээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид Дуудлагын дагуу ослын газарт очиж, иргэний цогцыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна.