Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Израилд хорио цээрийн дэглэмийг сунгажээ

 
Израилын Засгийн газар нэгдүгээр сарын 8-наас нэвтрүүлсэн бүх нийтийн хорио цээрийн дэглэмийг хоёрдугаар сарын 5 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

“Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хорио цээрийн дэглэмийг сунгах асуудлыг хэлэлцэхээр ням гарагт танхимаа хуралдууллаа. Засгийн газар даваа гарагт шилжих шөнө дууссан бүх нийтийн хорио цээрийн дэглэмийг тав хоногоор сунгахыг дэмжлээ” гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна.

Израилын Засгийн газар цар тахалтай холбогдуулан цаашид авах арга хэмжээгээ хэлэлцэхээр хоёрдугаар сарын 3-нд дахин хуралдахаар болжээ.

Одоо хэрэгжиж буй хязгаарлалтын дагуу израилчууд оршин суугаа хот суурингаасаа гарах, битүү орчинд таваас дээш хүн, гудамжинд 10-аас дээш хүн нэг дор цуглах хориотой. Түүнчлэн хүндэтгэх шалтгаангүйгээр оршин суугаа газраасаа 1000 метрээс илүү хол зайд явах, бусдын гэрт байж болохгүй байна. Мөн зугаа цэнгэлийн бүх газрууд хаалттай  байгаа бөгөөд кафе, зоогийн газрууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ