Улаанбаатар чуулгын зүүн хойно байрлах “GB Plaza”-д үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчдаас коронавирус илэрчээ.
Тодруулбал, коронавирусийн халдвар илэрсэн хүмүүс тухайн төвийн нэг давхарт байрладаг "Tom'n Toms" кофе шопоор үйлчлүүлсэн гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байна.
Одоогийн байдлаар ХӨСҮТ болон Цагдаагийн байгууллагаас тус байгууламжийг бүхэлд нь хөл хорьж, тус оффист байрладаг бүх албан байгууллагын ажилчдаас шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа аж.