Аймгийн Зооноз өвчин судлалын төвийн хамт олон энэ сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн автобус, ачаа тээшинд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Тодруулбал, тус төвийн хариу арга хэмжээний дөрвөн баг Улаанбаатараас ирсэн 9 автобус, ачаа тээш, шинжилгээ авсан байр, иргэдийг тээвэрлэсэн хувийн машинуудад эцсийн халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Тус байгууллагын зүгээс “Иргэн бүр хариуцлагатай байж, үүргээ ухамсарлан, халдвар хамгааллын дэглэмээ баримталъя, Аж ахуй нэгжүүд, албан байгууллага, гэр орондоо халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж хэвшие, "Ковид-19" халдварын эсрэг хамтдаа хичээцгээе” хэмээн уриалж байна.