Ховд аймгийн хэмжээнд хууль бусаар ан агнуур хийх, байгалийн баялгийг ашиглах зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтыг мэргэжлийн байгууллагаас тусгай хуваарь, төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан. Тус хяналт шалгалтынхүрээнд 2020 онд хууль бус ан агнуур буюу зэгсний зэрлэг гахай, аргаль, хонь, янгир ямаа, хар сүүлт, халиун буга, хулан адуу, тарвага, загас агнасан 16 зөрчил илэрч, экологи эдийн засгийн үнэлгээгээр 156саягаруй төгрөгийн хохирол гарчээ.Энэ талаар Цагдаагийн газрын 2020 оны үйл ажиллагааны тайланд тусгасан байна.