Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ханх сумын барилгуудад ан цав үүсч, үндсэн хэв нь гажжээ


Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт нэгдүгээр сарын 12-нд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Тус суманд хөдөлмөрийн аюулгүй байдал, барилга, эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид нэгдүгээр сарын 14, 15-ний өдрүүдэд Засаг даргын Тамгын газрын барилга, 320 хүүхдийн сургууль, дотуур байр, цэцэрлэг, бага сургууль, соёлын төв, хилийн цэргийн барилга, Эрүүл мэндийн төв, Хаан банкны салбар, Мэдээлэл холбоо сүлжээний газар, цамхагууд, инженерийн шугам сүлжээнүүдэд хяналт шалгалт хийжээ.
Газар хөдлөлтийн чичирхийллээр төмөр бетон каркасан барилгуудад үндсэн хийц, өрлөг хоорондын уян чигжээснүүд хэв гажилтад орсон байна. Мөн барилгуудын төмөр бетон баганан суурийн дээд хэсгүүдэд ан цавууд үүсч, модон барилгууд хэв гажилтад орж зай завсар их үүссэн нь тогтоогджээ. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Ханх сумын барилгуудад ан цав үүсч, үндсэн хэв нь гажжээ
138369324_862455047850195_286564456815883651_n
137354535_862455001183533_8406481597609467969_nскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ