Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"КОВИД"-ын үед аюулгүй ажиллах гарын авлага МОНГОЛ-д гарлаа

 
-Монсертф  ба Энержи Ресурс компаниас олон улсын ISO стандартыг хөрвүүлж, практик гарын авлага бэлтгэжээ-
Ковид-19 цар тахлын үед аюулгүй ажиллах, халдвар хамгааллыг зөв хэрэгжүүлэх нь дэлхий нийтийн чухал асуудал болоод байгаа. Олон улсын стандартчилалын байгууллагаас “ISO/PAS 45005:2020 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал - Ковид-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий заавар”-ыг ердөө нэг сарын өмнө буюу 12-р сарын 15-нд баталж гаргасан.
Энэхүү стандартыг Монгол дахь Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллага Монсертф ба Энержи Ресурс компанийн баг маш богино хугацаанд хөрвүүлсэн төдийгүй Монгол Улсын хууль, тогтоомжид нийцүүлж, бодит байдалд хэрхэн ашиглах практик зөвлөмж, гарын авлага болгон бэлтгээд байна. Гол зорилго нь гарын авлагыг Монгол Улсын нийт аж ахуйн нэгж, байгууллагууддаа зориулан, үнэ төлбөргүй хүргэж байгаа юм.
Практик гарын авлагыг бэлтгэх ажлын хэсэгт Монсертф, Энержи Ресурс компаниудаас гадна Нийслэлийн ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэлийн онцгой байдлын газар зэрэг байгууллагын мэргэжилтнүүд ажиллажээ.
Улс орон даяараа хүндхэн байдалтай байгаа энэ үед Цар тахлыг хохирол багатай даван туулах практик зөвлөмж гарснаар ажил олгогчид, бизнес, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хэрэг болох нь гарцаагүй.
ISO стандартын практик зөвлөмж, гарын авлага нь олон улсад тогтсон үнэлгээтэй байдаг ч Монсертф ба Энержи Ресурс компаниас энэхүү ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд, 100% өөрсдийн зардлаар хэрэгжүүлэн хүргэж байгаа юм.
Гарын авлагыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд доорхи линкээс  нээлттэй татан авч ашиглах боломжтой.
 





скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ