Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЦЕГ: Хот хооронд зөвшөөрөлгүй хүн тээвэрлэж, такси үйлчилгээнд явбал тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгоно

 
Коронавирусийн халдвар дотоодод тарсантай холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Улмаар хөдөө орон нутаг руу явах хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд зайлшгүй хүндэтгэх шалтгаантай иргэд коронавирусийн шинжилгээ өгч, Улаанбаатараас хөдөө орон нутгийг зорьж байгаа юм. 
Гэтэл зарим хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомт болон Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт коронавирусийн шинжилгээ өгөөгүй иргэдийг хулгайн замаар тээвэрлэж байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага, аймгийн Онцгой комисс, Авто тээврийн төв хамтран хяналт шалгалт явуулж, шалгалтын хүрээнд зөвшөөрөгдөөгүй авто замаар хүн тээвэр хийсэн Өмнөговь аймагт 13 тээврийн хэрэгсэл, 13 жолооч, 28 зорчигч нийт 41 иргэн, Дархан-Уул аймагт 12 тээврийн хэрэгсэл, 12 жолооч, 17 зорчигч нийт 29 иргэдийг илрүүлсэн байна. 
Улмаар Зөрчлийн тухай хуулийн 5.13, ЭХТА-ийн 15.6-д зааснаар зөрчлийн хэрэг нээжээ. Мөн зөрчлийн тухай хуулийн 4.2-т зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж улсын орлого болгох саналыг аймгийн шүүхэд хүргүүлэхээр ажиллаж байгаа аж. 
Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар болон зөвшөөрөлгүй хот хооронд хүн тээвэр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт: 4.2 дугаар зүйл. Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах 
1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана.
2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй.
4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.
 
 


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ