Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЦЕГ: Шинжилгээ өгөөгүй иргэдийг хулгайн замаар тээвэрлэсэн 18 жолоочийг илрүүлэн шалгаж байна


Хэсэгчилсэн болон бүх нийтийн хөл хорионы үед Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомт орчимд ажиллаж, амьдардаг иргэдийн ашигладаг фейсбүүк групп дээр “Улаанбаатар-Өмнөговь-Цогтцэций маршрутаар 1 хүнийг 250,000-300,000 төгрөгийн хооронд авч явна” гэх утгатай зарыг ихээр оруулж, коронавирусийн шинжилгээ өгөөгүй иргэдийг зөвшөөрөгдөөгүй, хулгайн гэх тодотголтой замаар авч явж байгаа талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагааг явуулахад “Tsagaan had taxi ywna irne jolooch nariin zariin negdsen group”, “Tsagaan had negdsen zar”, “Tsagaan had taksi”, “Tsagaan had jolooch nariin group”, “Цагаан хадны жолооч нарын групп”, “Цагаан хад зарын групп”, “Цагаан хад богины групп” гэх зэрэг фейсбүүк групп дээр зар байршуулан нэг зорчигчийн замын зардалд 250.000-аас 300.000 төгрөг, ачаа тээшийг овор хэмжээнээс харгалзан 50.000-100.000 төгрөгөөр тооцон авч зөвшөөрөгдөөгүй буюу хулгайн гэх тодотголтой автозамаар явдаг болох нь шалгалтаар тогтоогдож байна.
 Одоогийн байдлаар дээрх зөвшөөрөгдөөгүй автозамаар хүн тээвэр хийсэн 17 тээврийн хэрэгсэл, 18 жолооч, 31 зорчигч нийт 49 иргэнийг илрүүлэн харъяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн газарт зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна.
 Цагдаагийн байгууллагаас 2020 оны 12 дугаар 28-ны өдрөөс “Хулгайн зам” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын Цагаанхад, Гурвантэс сумын Шивээ хүрэн хилийн боомт хүртэлх хулгайн тээвэр явдаг зам маршрутыг тогтоон, дээрх газруудад гэнэтийн хяналт шалгалтыг Өмнөновь аймгийн Онцгой байдлын газар, Авто тээврийн төвтэй хамтран зохион байгуулан ажиллаж байна.
 Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/
  1. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  2. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 ЭХТА-ийн 15.6 дугаар зүйл /Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах/
  1. Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг:
2.1. хоёр, түүнээс олон хүний эсрэг;
2.2. хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйл заалтуудыг тус тус зөрчиж байна.
 Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар тээвэрлэлт хийхгүй байх, учир нь цаг уурийн нөхцөл байдлаас шалтгаалан төөрөх, осолдох, амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ