Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Эхний ээлжинд вакцинд хамрагдах эрүүл мэндийн ажилтнуудыг нарийн бүртгэлийг хийсэн"

 
 Манай улс ирэх гуравдугаар сарын 1 гэхэд коронавирусийн эсрэг вакцин оруулж ирнэ. Улмаар эхний ээлжинд Монгол Улсын иргэдийн 20 гаруй хувийг вакцинд хамруулна гэдгээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлсэн юм. 
Тэгвэл вакцинжуулах ажлын хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлж, төлөвлөж байгаа талаар ЭМЯ-наас тодруулахад "Эхний ээлжинд хүн амын 20 хувь, дараагийн ээлжинд 60 хувийг нь вакцинд хамруулна. Ингэхдээ эхний ээлжийн 20 хувийг ДЭМБ-д бүртгэгдсэн вакциныг яаралтай горимоор Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээд хэрэглэнэ. Үүний төлөө ажиллаж байна. Бүртгэлийн журмыг гаргасан. Улмаар хамгийн эхэнд хамгийн эхэнд коронавирусийн голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдыг хамруулахаар нарийн бүртгэлийг хийсэн. Дараа нь бусад чиглэлээр ажиллаж буй нийт 52 мянган эрүүл мэндийн ажилтныг хамруулна. Дараа нь хүчний байгууллагынхан болон архаг хууч өвчтэй иргэдээ вакцинд хамруулахаар ажиллаж байна.
Вакцины хүйтэн хэлхээний хувьд ДЭМБ-аас бүртгэсэн Рfizer вакцин нь -70 хэмд хадгалах ёстой. Тиймээс энэ хадгалалтын горимд тохирох хэдэн хөлдөөгч байгаа, түүнийг нь хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөг гаргаж байна. Бусад вакцины хувьд манай улсын хэрэглэж байгаа хүйтэн хэлхээнд зөөвөрлөж, хадгалах боломжтой" гэлээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ