Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин сунгалаа

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаагсунгах,холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухайСэлэнгэаймгийн Засаг даргынзахирамж гарлаа.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 20-ны өдрийн А/340 тоот захирамжаар энэхүү шийдвэрийг гаргажээ. Захирамжид тусаймгийн төв Сүхбаатар болон хилийн бүс нутаг Алтанбулаг сумдадГамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг2021 оны 01-р сарын 01-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар заажээ.

ХэдийгээрСэлэнгэ аймагт сүүлийн өдрүүдэд халдвар нэмж бүртгэгдээгүй ч нийт халдвартай хүмүүсийн тоо улсын хэмжээнд хамгийн өндөр буюу 216 байгаа.Тиймээс хөл хориог сунгаж, тархалтыг зогсоох нь чухал гэж аймгийн Онцгой комисс үзжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ