Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Баян Айраг эксплорэйшн” -ийн үйл ажиллагааг зогсоожээ


Ч.ЗОТОЛ
Завхан аймгийн Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумын нутаг дамнан алтны хайгуул олборлолт хийж ирсэн  "Баян Айраг эксплорэйшн”  компани  хоёр хоногийн өмнө цианит натри алдсан мэдээлэл цацагдсан.  Нутгийн иргэдийн хэлж буйгаар энэ зөрчил анхных  биш өмнө нь дөрвөн ч удаа цианит натри  алдсан ч  хариуцлага тооцож байгаагүй. Энэ байдал даамжирвал хоёр сумын нутаг хоёр дахь Хонгор болох аюул ойрхон байна гэв.
Үйл явдлын мөрөөр Завхан аймгийн холбогдох газруудаас тодруулахал  “Аймгийн Засаг даргаар  ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт Дөрвөлжин сум руу гарсан.  Мөн аймгийн Онцгой комиссоос  тус сум руу гарсан. Ажлын хэсэг амралтын өдрүүдэд газар дээр нь ажиллаж, уурхайн үйл ажиллагааг зогсоосон” гэв.
Аймгийн   Засаг даргатай өчигдөр  холбогдоход “Онцгой комисс болон Ажлын хэсэг  Дөрвөлжин сум руу явж ажиллаад   шөнө ирсэн. Одоо хуралтай  байна. Уурхайг зогсоож,  удирдлагуудыг  нь аймгийн төвд ирүүлэхээр дуудсан. Даваа гаригт  албан ёсоор  мэдээлэл хийнэ” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ