Өмнөговь аймгийн Булган, Мандал-овоо, Даланзадгад, Цогт-овоо, Манлай сумдын нутгаар өнөөдөр /2020.12.12/ хүчтэй цасан шуурга шуурахыг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлжээ.
Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Өмнөговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, хөдөлгөөн түр хягаарлах шийдвэр гаргалаа. Үүний дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны 14:00 цагаас арванхоёрдугаар сарын 13-ны 09:00 цаг хүртэл аймгийн төв болон сумаас гарах хөдөлгөөнийг түр хаагаад байна.
Цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдсан тул болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Хөдөлгөөний хязгаарлалттай энэ үед орон нутгийн замд зорчихгүй байж, хэрэв зайлшгүй шаардлагаар хол, ойрын замд явах тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг сайтар хангаж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхаарууллаа.