Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хэцүү хад


Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвөөс зүүн урагш 230 километрт, Завхан сумаас 60 километр зайд буюу Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохиог Хэцүү хад гэдэг.
Энэхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт харагддаг. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засан өндөглөнө. Хяргас нууранд Алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загас зэрэг загас жараахай элбэг тул Хэцүү хаданд үүрээ зассан шувуудын гол хоол тэжээл болдог аж. Энэхүү хад нь шохой цагаан өнгөтэй харагдана. Энэ нь нуурын шорвог усны давалгаанд цохигдож ийм өнгөтэй болсон нь тодорхой. Хэцүү хад руу хүрэх нуурын эрэг орчмын зам сул элстэй, дэржигнүүр ихтэй тул туулах чадвар сайтай машинаар явах хэрэгтэй байдаг. 
 

https://montsame.mn/mn/read/245840


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ