Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэхийг хүслээ



Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад сумын Онцгой комиссын зүгээс ард иргэддээ нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай хүсэлтийг аймгийн ИТХ-д хүргүүллээ.
Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум жил бүр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-иас 30 мянган тонн нүүрс татан борлуулалтын цэгүүдэд төвлөрүүлдэг. Энэ жилийн хувьд дэлхий нийтийг цочроосон "Ковид-19" халдварын улмаас иргэдийн орлого буурсантай холбоотойгоор нүүрсний үнэ хөнгөлөх шаардлагатай байгаа юм. Иймд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлж өгөхийг хүслээ. Өнөөдрийн байдлаар орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн аман дээр 38,500, Даланзадгадын борлуулалтын цэг дээр 55,000 төгрөгийн үнэтэй байгаа юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ