Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шинээр байгуулсан лабораторид 800 гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ



Өнгөрсөн 10-р сард ЭМЯ-ны санхүүжилтээр Молекул биологийн лабораторийг Сэлэнгэ аймагт шинээр ашиглалтад оруулсан. Энэхүү лаборатори нь 24 цагийн турш PCR болон Gene expert шинжилгээг хилээр нэвтэрсэн ачаа тээврийн жолооч нарт цаг алдалгүй, шуурхай хийж байна.  
Тус лаборатори нь ашиглалтад орсноосоо хойш 800 гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ. Үүнээс өмнө Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас ачаа тээврийн жолооч нарын шинжилгээг Дархан хот руу явуулж хариуг нь авдаг байв. Ингэхдээ өдөр бүр Улаанбаатар хот руу эргэлзээтэй сорьц, халдвартай хүн тээвэрлэхэд 1-2 хоног зарцуулж, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл их, хүний нөөц хүрэлцэхгүй байх, санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан аж. Шинжилгээний хариуг хүргэж өгөх, авахад дунджаар 2-3 хоног зарцуулдаг бөгөөд  цаг их алдах, зардал өндөр, хариугаа хүлээх хооронд халдвар тархах эрсдэл өндөр байсан байнаХарин цар тахлын үед Сэлэнгэ аймагт энэ төрлийн лаборатори ашиглалтад орсноор вирус судлалын түвшинд том ахиц гарчээ. Ингэснээр Улаанбаатар хот руу халдвартай хүний шинжилгээг баталгаажуулах гэж авч яваад байх шаардлагагүй болсон аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ