Намрын адаг сарын шинийн 22-ны өдөр буюу аргын тооллын 2020 оны 11-р сарын 7-ний өдөр нь Бурхан багшийн 33 тэнгэрийн оронд морилон эхийн ачийг хариулсан өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Энэ өдөр эхийн ачийг санаж бага боловч буяны үйлд шамдан, амьтны амь таслах, хулгай хийх, худал хэлэх, хэрүүл маргаан хийх болон бусад нүгэл хилэнцийг үйлдэхгүй аль болох буяны үйлд шамдах нь зохистой бөгөөд буяныг үйлдэхдээ өөрийн биеэр болон бусдаар үйлдүүлэх бусдын буянд даган баясах тэргүүтэн олон байдгаас хамгийн дээд нь өөрийн биеэр буяныг үйлдэх юм.
Иймд манай хийд нь энэ өдөр эцэг эхийн ачийг хариулахын тухайд нийлж сүсэгтэн олонтойгоо хамтран үнэ төлбөргүйгээр бурханы оронд заларсан эцэг эхийнхээ хойдын буянд зориулж ерөөл унших, энэ цагт энх тунх байгаа эцэг эхээ өвчин зовлонгүй урт удаан наслахыг ерөөж Гандан Лавжаан тахил. Дүнчүүр маань хурах тул Сүсэгтэн олон та бүгдийг эцэг эхийн ачийг хариулахын тухайд тус хийдэд хүрэлцэн ирж буян хураахыг урьж байна.
Хурал номын үйл ажиллагаа нь 2020оны 11-р сарын 7-ны өдөр 13 цагт Төв гандан хийдийн зүүн урд байрлах Дэчин чоён тавши сүмбэрэллин хийдэд болно.
Утас: 94090049 94086161