Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хаана байна, Аз жаргалтай Улаанбаатар


Монгол Ардын Намын гишүүдээр дийлэнх олонхио бүрдүүлсэн Нийслэлийн иргэдийин төлөөлөгчдийн хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3/08 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг баталсан, харин энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нийслэлчүүд энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж сонголтоо хийх болно.
 Нийслэлийн өмнөх удирдлага сүр дуулиантай тунхаглаж байсан боловч өнөөдөр иргэд “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг хайгаад ч олохгүй байна.
Нийслэлчүүдийг хамгийн их бухимдуулж байгаа зүйл нь хот төлөвлөлт бөгөөд оршин сууж байгаа иргэддээ ээлгүй, нэгдсэн төлөвлөлтгүй, барилгын компанийн хүсэлтээр төлөвлөлтийг тодорхойлдог, хот төлөвлөлтөд иргэдийн дуу хоолойг сонсдоггүй асуудал амь бөхтэй оршсоор, эцэст нь иргэд, барилгын компанийн хоорондын тэмцэл болоод дуусдаг, иргэдийн эрхийг хөндөж хууль тогтоомж зөрчсөн  төлөвлөлт хийсэндээ Нийслэлийн Ерөнхий Архитектор ямар ч хариуцлага хүлээдэггүй байдал ерөөс засагдахгүй байсаар байна.
Хотын фракц 20 гаруй жил хотыг сандайлж, иргэдэд гишгэх сөөм газар үлдээлгүй  газартай холбоотой авлигыг цэцэглүүлсэн нь нууц биш, олгох газаргүй болоод ирэхийн цагт тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга нь Т.Бадамжунайгийн хүргэн Э.Анарыг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан агентлаг болох Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газарт эхлээд орлогч даргаар,  дараа нь Нийслэлийн Ерөнхий  Архитектор буюу тус газрын даргаар томилсон.
Энэ үеэс эхлэн М.Энхболд, Т.Бадамжунай нарын үед олгосон газар дээр ямар ч  нэгдсэн төлөвлөлтгүй, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, барилга хоорондын зайг зөрчсөн олон тооны барилга барих зөвшөөрөл олгогдож, цаашлаад өөрсдийн олгосон зөвшөөрлийн дагуу чанартай, чанаргүй баригдсан бүх барилгыг байнгын ашиглалтанд хүлээн авах ажлыг бодлоготойгоор хийж гүйцэтгэсэн бөгөөд  Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас барилгын төлөвлөлт, чанартай холбоотой иргэдийн гомдлын дагуу шалгаж, бүр цаашлаад Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрыг торгоод ч  Э.Анарыг дийлээгүй нь бодит үнэн юм.
            Эцэст нь  өнөөдөр Улаанбаатар хот чөлөөтэй гишгэх газаргүй, байшин хот болон хувирч,  Улаанбаатарчууд түгжрэлд хамаг цагаа баран, оршин суугаа газартаа хүүхдээ ч тоглуулах газар олдохгүй зовж бухимдаж байна.
            2017 онд Нийслэлийн удирдлага солигдоод ч энэ байдлыг дорвитой өөрчилж чадсангүй.  Үүний тод жишээ нь  Э.Анартай гар нийлэн төлөвлөлт хариуцсан орлогч даргаар нь ажиллаж байсан Ц.Тулга-г Нийслэлийн Ерөнхий Архитектораар томилсон явдал юм. Энэ хүн орлогч даргаар ажиллаж байх үед олон хотхоны оршин суугчид барилга төлөвлөлттэй холбоотой, барилгын чанартай холбоотой гомдол гаргаж байсан боловч асуудлууд шийдэгдээгүй төдийгүй одоо хүртэл энэ хүн барилгын компаний талд ажилладаг арга барилаасаа салаагүй, иргэдээ сонсдоггүй, сонсохыг ч хүсдэггүй хэвээр байна.
            Тухайлбал, Яармагт байрлах “Шинэ Өргөө” хотхоны дунд барилгын компани нь зөвшөөрөлгүй барьж байгаад оршин суугчдын эсэргүүцлээр зогсоосон барилгын ухсан суурийг булж, хүүхдийн тоглоомын талбай байгуулж тохижуулахыг Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр даалгасан, оршин суугчид нь хүүхдийн тоглоомын талбай байгуулахыг 2017 оноос шаардаж ирсэн боловч Ц.Тулга нь барилгын компанийн хүсэлтээр  оршин суугчдын дийлэнх нь хөдөө амралтаар явсан эзгүй, наадам ойртож анхаарал сарнисан үеийг ашиглан санал авах самбар байршуулсан нэрийдлээр оршин суугчид дэмжсэн санал өгөөгүй байхад хувийн цэцэрлэгийн барилга барих зөвшөөрөл олгожээ. “Шинэ Өргөө” хотхон нь 1000 гаруй өрхтэй, бага насны хүүхэд олонтой хувийн бус улсын цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай нэн шаардлагатай байхад иргэдээ сонсохгүй, Засаг Даргынхаа шийдвэрийг ч биелүүлэхгүй байгаа хүн Нийслэлийн Ерөнхий Архитектораар ажиллах ёс зүйн эрхтэй юу?
Саяхан хэвлэл дээр Нийслэлийн МАН-ын удирдлага “Хотын фракц”-аас салж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр цэвэр, шинэ залуусыг дэмжиж нэр дэвшүүлсэн тухай мэдэгдсэн.  Гэвч дэвшүүлсэн зорилт, хөтөлбөрийнх нь эсрэг ажилладаг  хурган дарга нараас  салаагүй цагт юу ч өөрчлөгдөхгүй.
Хотынхоо иргэдийн,  хотхоны оршин суугчдын юу хүсч байгааг сонсох ажиллагаа явуулдаггүй, хот төлөвлөлтөд тусгах хүсэлгүй Нийслэлийн Ерөнхий Архитектор нийслэлчүүд бидэнд хэрэггүй, Ц.Тулга мэтийн иргэдийн эрхийг боомилдог хурган дарга нарыг зайлуулалгүй энэ байдлаар орон нутгийн сонгуульд оролцох гэж байгаа бол Монгол Ардын Намыг нийслэлчүүд орон нутгийн сонгуульд дэмжих  эсэх нь эргэлзээтэй юм.

Эх сурвалж: Tumen.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ